Уул уурхайн болон дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх олон тооны төслүүд нь их хэмжээний хөрөнгийн дотогшлох урсгалыг бий болгох ба энэ нь манай орны эдийн засагт хүчтэй нөлөөллийг үзүүлэх юм. Мөнгөний болон сангийн бодлогыг үндэслэлтэй сонгож, хоорондын уялдаа холбоог сайжруулснаараа санхүүгийн тогтворгүй байдал, “Голланд өвчин” зэргийг бий болгохгүйгээр ирээдүйд ирэх нөөцийг эдийн засагтаа шингээх боломжийг олгоно. Өнөөдөр мөнгөний болон сангийн бодлого хоорондоо холбоо хамааралгүйгээр хөрөнгийн дотогшлох урсгалд үзүүлэх хариу үйлдлээ бэлдэж байна (Жишээ нь: Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Хүний хөгжил сан). Хөрөнгийн дотогшлох урсгалын үр дүнд бий болох сангийн болон мөнгөний бодлогын янз бүрийн арга замуудыг ашиглан өнөөгийн эдийн засгийн байдалд үнэлгээ хийж, эдийн засгийг тогтворжуулах үр нөлөөллийг тооцсон уялдаа холбоо бүхий судалгааны ажил байна. Бодлогын тийм болон үгүй гэсэн үр дүнгүүдийн одоо болон ирээдүйд үзүүлэх нөлөөллийг үнэлсэн, боломжит тоо хэмжээг тооцсон, тохиромжтой бодлогын талаарх дүгнэлт болон зөвлөмж байх шаардлагатай.