“Монгол Улсын Эдийн Засгийн Ашигт Малтмалаас Хараат Байдал: Үр Дагавар Ба Бодлого” Ном Хэвлэгдэн Гарлаа.

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран “Уул уурхай, ашигт малтмалын салбарын судалгааны чадавхыг бэхжүүлэх” төслийг Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд хийсэн судалгааны ажлуудыг нэгтгэн, “Монгол Улсын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал” номыг бэлтгэн гаргалаа.

Энэхүү номд Монгол Улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэх бодлогын асуудлууд болон түүний эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөг нарийвчлан авч үзсэн. Тухайлбал, Уул уурхайн салбарын гэрээ, татварын орчин, маркетинг, болон уул уурхайн салбарын макро эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө, гадаадын шууд хөрөнгө оруулалтын гүйцэтгэх үүргийн талаар судалж, санал, зөвлөмж боловсруулжээ. Түүнчлэн, өөрсдийн боловсруулсан Тооцоолох ерөнхий тэнцвэрийн загвар ашиглан Монгол Улсын төсвийн орлогын удирдлага, түүний үр нөлөөг үнэлсэн олон хувилбар бүхий шинжилгээг багтаасан. Мөн уул уурхайн томоохон төслүүдийн орон нутгийн өрхийн амьжиргаанд үзүүлэх шууд болон шууд бус нөлөөлөл, олборлолт явуулахад нийгмийн зөвшөөрөл авахын ач холбогдлын талаар өгүүлнэ.

Номын талаар дэлгэрэнгүйг доорх холбоосоор орж харна уу.

https://link.springer.com/book/10.1007/978-981-19-5515-0#about-this-book

Хуваалцах: Share Twitt Share

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид