2022 оны 10-р сарын 25-ны өдөр “МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АШИГТ МАЛТМАЛААС ХАРААТ БАЙДАЛ: ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ЗӨВЛӨМЖ” сэдэвт хурлыг мөн Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) болон Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамтай хамтран зохион байгуулсан. Тус хурал дээр ЖАЙКА-ын дэмжлэгтэйгээр 2016-2022 онд хэрэгжүүлсэн “Уул уурхай, ашигт малтмалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд хийгдсэн бүх судалгааг танилцуулсан.
Энэхүү төслийн хүрээнд 20 гаруй цуврал судалгаанууд хийгдсэн бөгөөд эдгээр судалгаанууд нь уул уурхайн орлогыг үр ашигтай удирдах, ГШХО-ыг дэмжих, шударга гэрээ хэлэлцээр хийх, уул уурхайн бүтээгдэхүүний худалдааг сайжруулах, уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийг илрүүлэх зэрэг сэдвүүдийг хамарсан. “МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АШИГТ МАЛТМАЛААС ХАРААТ БАЙДАЛ: ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ЗӨВЛӨМЖ” хурал нь 2022 оны 12-р сарын 7-ны өдөр Япон улсын Токио хотод англи хэл дээр мөн зохион байгуулагдсан бөгөөд тус хуралд ЭЗСЭШХ-гийн судлаачид бүрэн бүрэлдэхүүнээр оролцож, судалгаагаа танилцуулсан.