Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд үйлдвэржилтийн томоохон төслүүд болон уул уурхайн олборлолтын үр дүнд өндөр хурдтайгаар өсч байна. Эдийн засаг 2020 он хүртэлх хугацаанд жилд дунджаар 14.8 хувиар өсөх хандлагатай байгаа ба “The Economist” сэтгүүлээс 2014 онд Монголын эдийн засгийг 15 хувиар өсч, дэлхийд хоёрт жагсахаар мэдээлжээ. Гэсэн хэдий ч эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хараат байдалтай, Голланд өвчинд нэрвэгдэх хандлага гарч байна. Мөн эдийн засгийн орчинд тодорхой бус байдал зонхилж байгаа билээ.