2015 оны 03-р сард суурь үе буюу 2013 оны 1 сараас 17.3 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.05 хувь өссөн үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.35 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -6.7 хувиар буурчээ.
Ийнхүү Улаанбаатар хотын орон сууцны үнийн нэгдсэн индекс 7 сар дараалан буурлаа.
Шинэ орон сууцны үнийн индекс суурь үеэс 25.4 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.37 хувиар, оны эхэн үеэс -1.08 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулбал 0.55 хувийн өсөлт харагдаж байна.
Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 12.9 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.06 хувиар, оны эхэн үеэс -2.8, өнгөрсөн оны мөн үеэс -10.1 хувиар буурсан үзүүлэлт юм.