ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС (2015-04 САР)

2015 оны 04-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар ОСҮИ 04-р сард 16.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.7 хувь буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -2.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -6.9 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 27.2 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс 0.3 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.2 хувиар өссөн байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 10.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.9 хувиар, оны эхэн үеэс -4.7, өнгөрсөн оны мөн үеэс -11.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Хуваалцах: Share Twitt Share

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид