Орон сууцны үнийн индекс тооцооллын онолын үндэслэл, арга зүй

Аливаа улс орны хуримтлагдсан капитал, баялгийн дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа иргэдийн эзэмшдэг орон сууц байдаг. Тиймээс энэ баялгийн үнэ хэрхэн өөрчлөгдөхийг тухайн баялгийн эзэд төдийгүй эдийн засгийн бодлого боловсруулагчид анхааралтай ажигладаг. Нөгөө талаас, дэлхий дахинд тохиолддог санхүүгийн зах зээлийн томоохон хямралууд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гажуудлаас үүдэлтэй байдаг. Иймээс санхүүгийн салбарынхан ч уг зах зээлийн өөрчлөлтийг ажиглаж байх шаардлагатай.

Орон сууцны үнийн өөрчлөлтийг нарийн зөв хэмжих олон янзын арга байдаг бөгөөд бид энэхүү судалгаандаа эдгээр аргыг тоймлон судалж, манай орны нөхцөлд хамгийн тохиромжтой хоёр арга болох бүлэглэх, хедоник регресс тооцох аргуудыг дэлгэрэнгүй тайлбарласан. Эхний аргыг нь манай Үндэсний статистикийн хороо ашиглан орон сууцны үнийн индексийг улирал тутам тооцдог бол удаах аргыг нь Тэнхлэг зууч компани Монголбанкны захиалгат судалгаандаа ашиглан сар тутам орон сууцны үнийн индексийг тооцдог.

Хуваалцах: Share Twitt Share

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид