Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI), Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк хагас өдрийн эдийн засгийн бодлогын семинар 11-р сарын 2-ны Баасан гарагт зохион байгуулна.
Энэ удаагийн семинараар:
- Ш. Алтанцэцэг (Дэлхийн банк) "Монгол улсын эдийн засгийн улирлын тойм",
- Я. Хансен, Л. Амар (Азийн хөгжлийн банк) " Дэлхийн эдийн засгийн төлөв ба түүний Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө",
- А. Энхманлай (ERI) "Монголын коксжсон нүүрсний экспортын шинжилгээ"
- Б. Мөнхсоёл, Нээлттэй Нийгэм Форум “Монгол улсын 2013 оны нэгдсэн төсвийн төслийн тойм судалгаа - үнэлгээ”
сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлнэ.
Дээрх үндсэн илтгэлүүдийг дагаад асуулт, хариулт явагдана.
Семинар 15:00 цагаас МУИС-ийн хичээлийн I байрны Дугуй зааланд болно.
Та бүхэн энэхүү сонирхолтой семинарт идэвхитэй оролцоно уу.
Хүндэтгэсэн
Б.Түвшинтөгс