Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн "ERI Судалгааны Ажлын Цувралууд" гаргаж эхэллээ

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн нь судалгааны ажлын цуврал гаргаж эхэллээ.Уг Цуврал нь судалгаа шинжилгээнд тулгуурласан нийгэм, эдийн засгийн бодлогын судалгаа сонирхсон хүн бүхэнд нээлттэй юм. Уг цувралд хэвлэгдэх өгүүллүүд нь англи хэл дээр бичигдсэн, мэргэжлийн сохор хяналтаар орсон байх шаардлагатай. Манай сэтгүүлд эрүүл мэндийн нийгмийн бодлого, боловсрол, нийгмийн халамж, зохицуулалтын эдийн засаг, байгаль орчин болон байгалийн баялгийн эдийн засаг, санхүү, хөдөлмөрийн эдийн засаг, улстөрийн эдийн засаг, нийтийн санхүү, мөнгөний бодлого, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засaг зэрэг сэдвээр хийгдсэн судалгааны ажлууд хэвлэгдэх болно. Уг Цуврал нь хийгдэж буй судалгааны ажлын сэтгүүл тул судлаачдын үнэт санал, бодол, зөвлөмжийг хүлээн авахдаа баяртай байх болно.
Уг сэтгүүлд хэвлэгдэх өгүүллүүд цаасан хэлбэрээр хэвлэгдэхээс гадна цахим хэлбэрээр eri.mn хаягт татаж авах бололцоотойгоор хадгалагдах болно. Манай сэтгүүлд хэвлэгдсэн бүтээлүүд цаашид эрдэм шинжилгээний сэтгүүлүүд болон мэргэжлийн номны бүлэг болон орохыг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн дэмжих болно.

Шинэ! Цувралын эхний дугаарыг энд дарж үзнэ үү

Хуваалцах: Share Twitt Share

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид