Эрхэм хүндэт Таныг МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулиас уламжлан зохион байгуулдаг “Эдийн засаг, бизнесийн судалгааны үндэсний хуралд”сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.Монгол Улсын өнөөгийн эдийн засаг, бизнесийн тулгамдсан асуудлууд болох уул уурхайд тулгуурласан эдийн засгийн өсөлт, түүний хүртээмж, макроэдийн засгийн эрсдэл, хэрэглэгчийн илтгэлийн өнөөгийн байдал, Оюутолгой гэрээ, нэмүү өртгийг эх оронд үйлдвэрлэх үнэт зүйлсийн гинжин хэлхээ, Монголын компаниудын санхүүгийн шинжилгээ, үнэт цаас гарган санхүүжилтийг босгох боломж, орон сууцны үнэ, гадаадын хөрөнгө оруулалт, нийгмийн тулгамдсан асуудлууд – хүн амын шилжилт, ядуурал, орлогын ялгаа, дундаж давхаргын асуудал, амьжиргааны даатгал, Монголын компаниудын менежмент, маркетингийн асуудлууд, байгаль орчинтой зохицсон тогтвортой өсөлтийн асуудлууд, эдийн засгийн шинжилгээний орчин үеийн аргууд болон бусад сэдвээр тус хуралд бизнесийн удирдлагын чиглэлээр 17, эдийн засгийн чиглэлээр 17 илтгэл тавигдана.
Хурал 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 09.30-17.00 цагт Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуулийн хичээлийн 5 дугаар байрны 605 тоотод зохион байгуулагдана.
* Урилгад хурлын хөтөлбөрийг хавсаргасан болно.
** Тус урилгыг Хаан Гэр ресторан болох өдрийн зоогод ороход хэрэглэнэ.
Зохион байгуулагч:
Монгол Улсын Их Сургууль, Эдийн Засгийн Сургууль
Дэмжигч байгууллага:
Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэн (ERI)