“Уул уурхай түшиглэсэн эдийн засаг дах макроэдийн засгийн удирдлага ба бизнесийн хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурал

Монгол Улсын Их Сургууль болон Удирдлага эдийн засгийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын консорциум

 

“Уул уурхай түшиглэсэн эдийн засаг дах макроэдийн засгийн удирдлага ба бизнесийнхөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурал

  1. 1. Үндэслэл

Монголын эдийн засаг хурдацтайгаар өсөж байгаатай холбогдуулан манай ДНБ-ий өсөлт 2011 онд 17.5%, 2012 онд 12.3%, 2013 онд 11.7% хүрч, хөрөнгө оруулалт/ДНБ харьцаагаар Монгол Улс Си-Эн-Эны дэлхийн эхний таван орны жагсаалтад орсон. Монгол улсын эдийн засаг, хүн амын амьжиргааны түвшний өсөлтөнд уул уурхайн салбарын өсөлт ихээр нөлөөлж байгаа юм. Уул уурхайн салбарын өсөлттэй холбогдон бодлого судлаачид эрдэс баялгийн орлогын менежменттэй уялдан гарч ирж байгаа олон төрлийн асуудлуудтай тулгарч байна. Үүний дотор эрдэс баялгийн орлого, зардлыг зөв зохистойгоор удирдан

  • уул уурхай түшиглэсэн өсөлтийг түшиглэн Монголын эдийн засгийн бусад салбартай уялдуулах, бизнесийн бусад боломжүүд, диверсификацийг хэрэгжүүлэх, макротүвшний менежментийг зохистой хэмжээнд хэрэгжүүлэх,
  • уул уурхайн орлогыг хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгох,
  • институцийн орчинг сайжруулах, эрх зүйн орчны шинэтгэл, төрийн оролцоог оновчтой болгох зайлшгүй шаардлага гарч ирж байна.

Эдгээр асуудлуудын онол практик, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлийг олохын тулд олон улсын туршлагыг судлах, эрдэмтэн мэргэд болон бодлого судлаачид өөрсдийн үзэл бодол, судалгааны ажлыг нэгтгэн хамтран ажиллах хэрэгтэй тул МУИС болон Удирдлага эдийн засгийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын консорциум олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2014 оны 5-р сарын 16-нд зохион байгуулахаар шийдсэн юм.

  1. 2. Зорилго

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь олон улсын эрдэс баялгийн орлогын удирдлагын туршлагыг Монголын шийдвэр гаргагч, бодлого судлаачдад хүргэх, тус чиглэлээр чиглэлээр хийгдэж байгаа судалгааны ажлуудын үр дүн болон мэдлэгийг бусдад түгээхэд оршино.

  1. 3. Хурал болох өдөр, байр 2016 оны 5 дугаар сарын 16-ний өдөр, Корпорейт-2 Олон улсын хурлын төв/зочид буудал (MҮXAYT-ын дэргэдэх, 1, 2-р хурлын заал)

4. Хурлын бүтэц

Тус эрдэм шинжилгээний хурал нь нэг өдрийн турш үргэлжлэх бөгөөд 2014 оны 5 сарын 16-ний өглөө уригдсан зочин илтгэгчдийн илтгэлээр эхэлнэ.

  • Уул уурхайн салбарын өсөлтийг бусад салбартай уялдуулах эдийн засгийн бодлогууд
    • хөгжлийн болон хувийн хэвшлийн стратегийн төлөвлөлт,
    • уул уурхайн томоохон төслүүдийн танилцуулга (уул уурхай, дэд бүтэц, хүнд аж үйлдвэр)
    • институцийн судалгаа, бизнесийг хөгжүүлэх асуудлууд стратегийн төлөвлөлт, диверсификаци, эдийн засгийн бодлого, эрх зүйн орчны шинэтгэл
    • макроэдийн засаг, хөгжлийн асуудлууд,
    • статистик, ДНБ-ий тооцоо (уул уурхайтай уялдуулах)
    • хүн амын нүүдэл суурьшил, үндэсний боловсон хүчин, түүний чанар,
    • бодлогын судалгаа, математикийн загварчлал
    • Ашигт малтмалын орлогыг бодит эдийн засгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрболгох
      • Уул уурхайн төслүүдийн менежмент
      • бизнесийн менежмент,
      • гадаад худалдаа ложистик, Уул уурхайн төслүүдэд түшиглэн бонд, хувьцаа гаргах, банкны зээл авах,
      • ашигт малтмалын ордын үнэлгээ, аудит,
      • уул уурхайн төслийн үнэлгээ, санхүүжилт, аудит
      • уул уурхайн төслийн хөрөнгө оруулалтын тооцоо,
      • татвар, төсвийн удирдлага

зэрэг чиглэлээр гадаад болон дотоодын судлаач нарын илтгэлүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байна.

  1. 5. Оролцогчид

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд гадаадын болон дотоодын эрдэмтэн, бодлого судлаачид МУИС, СЭЗДС, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн банк, Европын Сэргэн Босголтын банк, Монгол банк, Уул уурхайн  яам, Сангийн яам, Эдийн Засгийн Хөгжлийн Яам, бусад холбогдох байгууллагуудын төлөөлөгчид, төрийн болон хувийн секторын оролцогчид, доктор болон магистрын оюутнууд оролцоно. Тус хурлын түлхүүр илтгэгчээр Японы ЖАЙКА байгуулагын ахлах зөвлөх др. Й. Хосои уул уурхайн салбар даваймгалсан хөгжиж буй орнуудын эдийн засгийн бодлого, диверсификацийн тухай, Австралийн Куртис их сургуулийн Бизнесийн сургуулийн орлогч декан др. Fay Rola-Rubzen Австралийн уул уурхай, эдийн засгийн салбар хоорондын нөлөөллийн загвар, бодлогын шинжилгээний сэдвээр, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн GIZ IMRI төслийг төлөөлөн др. С. Хансельманн уул уурхайг түшиглэсэн бизнесийн боломжүүдийн туршлагын талаар илтгэл тавих урилгыг урьдчилсан хүлээн аваад байгаа бөгөөд Монголын шилдэг эдийн засаг, бизнесийн судлаач нар мөн 10 гаруй илтгэл тавихаар бэлтгэж байна.

  • Хурлын зохион байгуулагч

Хурлыг удирдлага эдийн засгийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын консорциумыг төлөөлж Монгол бизнес дээд сургууль, МУИС-ийн Бизнесийн Сургууль болон Эдийн Засгийн Тэнхим хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус хурлын өмнө 2014 оны 5-р сарын 13-14 Эрдэс баялагтай орнуудын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаархи семинар, хурлын дараа Өмнөговийн Тавантолгой, Оюутолгойн уул уурхайн бүтээн байгуулалтын төслүүдтэй танилцах аялалыг 2014 оны 5-р сарын 17-19 ний хооронд зохион байгуулахаар ажиллаж байна.

Хуваалцах: Share Twitt Share

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид