PEP олон улсын байгууллагаас ЭЗСЭШХ-д хэрэгжүүлж буй Институтийг Чадавхжуулах Төсөл (ISP)-ийн хүрээнд хэрэгжүүлж буй ээлжит сургалт судалгааны айлчлал 2018 оны 2-р сарын 2-ноос 7-ны хооронд тус хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн айлчлалын судалгааны зөвлөхүүдээр Канадын Laval Их Сургуулийн профессор, PEP-ийн Загварчлал болон Бодлогын Нөлөөний Шинжилгээний ахлах судлаач, эдийн засгийн ухааны доктор Bernard Decaluwe болон Этиоп улсын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн судалгааны институтийн үүсгэн байгуулагч, захирал, 2010 оноос хойш PEP-д судлаачаар ажиллаж буй Lulit Mitik Beyene нар ажиллаа. Тэд ERI-ийн ISP төслийн багийн судалгааны явцтай танилцаж, санал солилцож, зөвлөмж өгснөөс гадна өөрсдийн гүйцэтгэж буй судалгааны ажлаас төрийн албан хаагчид болон олон нийтэд танилцууллаа.