Мэдээллүүд

Хуудас бүрт: 12345...»
Нийт 108. 1-20- харуулав


Эдийн Засгийн Судалгаа Эрдэм Шинжилгээний Хүрээлэн (ЭЗСЭШХ) нь 2022 онд хоёр удаагийн олон улсын хурлыг амжилттай зохион байгууллаа.2023-01-20 13:15

Дэлгэрэнгүй харах
“Монгол Улсын Эдийн Засгийн Ашигт Малтмалаас Хараат Байдал: Үр Дагавар Ба Бодлого” Ном Хэвлэгдэн Гарлаа.2023-01-11 19:10

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран “Уул уурхай, ашигт малтмалын салбарын судалгааны чадавхыг бэхжүүлэх” төслийг Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд хийсэн судалгааны ажлуудыг нэгтгэн, “Монгол Улсын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал” номыг бэлтгэн гаргалаа.

Энэхүү номд Монгол Улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэх бодлогын асуудлууд болон түүний эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөг нарийвчлан авч үзсэн. Тухайлбал, Уул уурхайн салбарын гэрээ, татварын орчин, маркетинг, болон уул уурхайн салбарын макро эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө, гадаадын шууд хөрөнгө оруулалтын гүйцэтгэх үүргийн талаар судалж, санал, зөвлөмж боловсруулжээ. Түүнчлэн, өөрсдийн боловсруулсан Тооцоолох ерөнхий тэнцвэрийн загвар ашиглан Монгол Улсын төсвийн орлогын удирдлага, түүний үр нөлөөг үнэлсэн олон хувилбар бүхий шинжилгээг багтаасан. Мөн уул уурхайн томоохон төслүүдийн орон нутгийн өрхийн амьжиргаанд үзүүлэх шууд болон шууд бус нөлөөлөл, олборлолт явуулахад нийгмийн зөвшөөрөл авахын ач холбогдлын талаар өгүүлнэ.

Номын талаар дэлгэрэнгүйг доорх холбоосоор орж харна уу.

https://link.springer.com/book/10.1007/978-981-19-5515-0#about-this-book

Дэлгэрэнгүй харах
“Монгол Улсын Эдийн Засгийн Ашигт Малтмалаас Хараат Байдал: Тулгамдаж Буй Асуудал, Зөвлөмж” Сэдэвт Хурал /2022.10.25/2022-10-06 12:41

Сайн байна уу?

Таныг “МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АШИГТ МАЛТМАЛААС ХАРААТ БАЙДАЛ: ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ЗӨВЛӨМЖ” сэдэвт хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 
Хаана: Туушин Зочид Буудал /Соёмбо танхим/
Хэзээ:  2022.10.25-нд 09:00 цагт


Хурал монгол хэлээр, англи хэл рүү синхрон орчуулгатай явагдана.


Та хуралд оролцохыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.

Хурлын хөтөлбөрийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

 

--------------

Хүндэтгэсэн,

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн /ERI/

Дэлгэрэнгүй харах
"Уул Уурхай Ба Эдийн Засаг: Тулгамдсан Асуудал, Шийдэл” Хурал Амжилттай Боллоо.2022-01-18 17:13

Дэлгэрэнгүй харах
"Уул Уурхай Ба Эдийн Засаг: Тулгамдсан Асуудал, Шийдэл" Сэдэвт Хуралд Урьж Байна. /2022.01.18/2022-01-11 18:05

Дэлгэрэнгүй харах
"Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2020” хурал амжилттай боллоо.2020-09-30 15:48

Дэлгэрэнгүй харах
“Эдийн Засгийн Өнөөгийн Байдал, Цаашдын Чиг Хандлага-2020” сэдэвт хуралд урьж байна./2020.09.30/2020-09-21 14:02

Дэлгэрэнгүй харах
Жилийн тайлан 2019.2020-06-12 21:15

Дэлгэрэнгүй харах
"Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2019” хурал амжилттай боллоо.2019-03-12 17:44

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголбанктай хамтран “ЭДИЙН ЗАСГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА-2019” хурлыг амжилттай зохион байгууллаа. Тус хурлаар гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн гэрээ, татвар, эдийн засгийн эмзэг байдал гэх мэт сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Гуравдахь жилдээ зохион байгуулж болж буй энэхүү хурлыг JICA, PEP зэрэг олон улсын байгууллагууд дэмжиж оролцов. Хурлын илтгэлүүдтэй доорх холбоосоор орж танилцана уу.

Дэлгэрэнгүй харах
“Эдийн Засгийн Өнөөгийн Байдал, Цаашдын Чиг Хандлага-2019” сэдэвт хуралд урьж байна./2019.03.12/2019-02-19 17:51

Та бүхнийг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголбанкны Судалгаа, статистикийн газар болон Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн (ERTIM) -тэй хамтран, ЖАЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй  уламжлалт “ЭДИЙН ЗАСГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА-2019” ээлжит хуралд урьж байна.

Хаана: Туушин зочид буудал /Соёмбо танхим/

Хэзээ: 2019.03.12 -нд 08:30 цагт

Хурал монгол хэлээр, англи хэл рүү синхрон орчуулгатай явагдана.

Та хуралд оролцохыг хүсвэл 2019 оны 3-р сарын 11-ний 18:00 цагаас өмнө доорх холбоосоор бүртгүүлнэ үү.

БҮРТГЭЛИЙН ХУУДАС РУУ ЭНД ДАРЖ ОРНО УУ.
 
ХӨТӨЛБӨРИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Хүндэтгэсэн,
Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Дэлгэрэнгүй харах
Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн 2017 оны жилийн тайлан хэвлэгдэн гарлаа.2018-04-17 11:01

Дэлгэрэнгүй харах
"Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2018” хурал амжилттай боллоо.2018-03-13 19:12

Дэлгэрэнгүй харах
“Эдийн Засгийн Өнөөгийн Байдал, Цаашдын Чиг Хандлага-2018” сэдэвт хуралд урьж байна./2018.03.13/2018-02-26 18:07

Дэлгэрэнгүй харах
Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн (ЭЗСЭШХ)-д PEP-ийн судалгааны зөвлөхүүдийн ээлжит сургалт судалгааны айлчлал амжилттай болж өндөрлөлөө.2018-02-13 14:35

Дэлгэрэнгүй харах
Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI) цуврал лекцээ үргэлжлүүлж байна. 12 дүгээр сарын 12 Мягмар гараг2017-12-08 19:24

Сайн байцгаана уу?
Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI) цуврал лекцээ үргэлжлүүлж байна.


Энэ удаагийн семинараар Токиогийн их сургуулийн профессор доктор Shinsuke Murakami "Material Flow/Stock Analysis and Mineral Economics" сэдвээр лекц уншиж сонирхсон асуултуудад хариулах болно.


Семинар 2017 оны 12 дугаар сарын 12-ны  Мягмар гараг, 14 цагаас МУИС-ийн хичээлийн 5 дугаар байрны 601 тоотод болно.


Та бүхэн энэхүү сонирхолтой лекцэд оролцохын тулд доорхи энд дарж бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй харах
"PEP стандартын CGE загвар" семинар амжилттай боллоо.2017-11-01 09:38

Энэхүү семинарт тавигдсан илтгэлүүдийг доорх холбоосоор орж үзнэ үү.

Дэлгэрэнгүй харах
Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн судалгааны ажлууд хэвлэгдлээ.2017-05-15 20:25

Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн багц судалгааны ажлыг хийж гүйцэтгээд байна. Үүнд, дараах тайлангууд багтсан.

Б.Түвшинтөгс, Б.Дэлгэрмаа, Б.Мөнх-Ирээдүй  “АЛТНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА”. Уг судалгаагаар 2010-2016 онд дэлхийн болон Монголын алтны эрэлт, нийлүүлэлт, үнийн өөрчлөлтөд нөлөөлж буй өнгөрсөн болон өнөөгийн хүчин зүйлсийг авч үзсэн.

Г.Рагчаасүрэн, Б.Цолмон “ЗЭСИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА”. Энэхүү тайланд дэлхийн болон Монголын зэсийн зах зээлийн төлөв байдал, цаашдын хандлагыг судалсан.

Ч.Хашчулуун, Б.Дэлгэрмаа, Б.Мөнх-Ирээдүй  “НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА”. Бид уг ажлаараа нүүрсний эрэлт, нийлүүлэлт болон үнэ тогтолт гэсэн үндсэн 3 бүлгийн хүрээнд  авч үзлээ. Мөн судалгаанд нүүрс гэж ерөнхий байдлаар авч үзэхээс зайлсхийж, коксжсон болон эрчим хүчний нүүрс гэж ангилсан.

Б.Бат, З.Манлайбаатар “ТӨМРИЙН ХҮДРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА”. Уг тайланд бид бүхэн дэлхийн болон Монголын төмрийн хүдрийн зах зээлийг шинжилсэн бөгөөд уг бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг нь нарийн авч үзсэн.

Судалгааны ажлууд нь англи хэл дээр бичигдэж, мэргэжлийн шинжээчдээр хянуулсан.

Дэлгэрэнгүй харах
Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн 2016 оны жилийн тайлан хэвлэгдэн гарлаа.2017-04-18 18:19

Та бүхэн энд дарж 2016 оны жилийн тайланг үзнэ үү.

Дэлгэрэнгүй харах
Мицубиши Материал Техно, Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн (ERI) болон Японы Олон улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA) - н хамтран зохион байгуулсан "УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛ: ТӨЛӨВ, ХАНДЛАГА” хурал амжилттай боллоо.2017-03-09 16:22

Дэлгэрэнгүй харах
"УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛ: ТӨЛӨВ, ХАНДЛАГА" сэдэвт хуралд урьж байна.2017-03-03 11:45

Дэлгэрэнгүй харах
Хуудас бүрт: 12345...»

Манай харилцагчид