Гадаад өрийн хүүгийн төлбөрт валютын ханшийн хэлбэлзэл хүчтэй нөлөө үзүүлдэг. Ханшийн хэлбэлзэл нь Засгийн газарт тодорхой бус байдлыг бий болгодог учраас эрсдэлээс хамгаалах хэрэгслийг санал болгосон. Ханшийн эрсдэлээс хамгаалах хэрэгслийн үнийг тооцох аргуудаас Блэк-Скоулс (Black-Scholes) –ын аргыг сонгон авч тодорхой жишээн дээр тайлбарласан.