Судалгаанууд

Монгол дах уул уурхайн хууль эрх зүйн зохицуулалтад хийх эдийн засгийн шинжилгээ

Зохиогч: Economic Research Institute

Хэвлэн нийтэлсэн: Economic Research Institute

Хэл:

Түлхүүр үгс:

Огноо: 2011-02-01

Манай эдийн засагт уул уурхайн салбар голлох үүрэг эзэлж байгаа өнөө үед уул уурхайн компаниудын хууль эрхзүйн болон зохицуулалтын орчинтой холбоотойгоор эдийн засгийн судалгаа хэрэгтэй байна. Ирээдүйд бий болох үр нөлөөллүүдийг судалгааны үр дүнд заримыг нь эсвэл бүгдийг нь илрүүлж болох юм. Үүнд: нөөцийн түрээсийн хуваарилалт; эдийн засгийн үр ашгийн эсрэг байгаль орчны болон нийгмийн нөлөөлөл; уул уурхайн салбарын тогтвортой байдал; орон нутгийн ажил эрхлэлт ба аутсорсинг; уурхайн нинжануудын зохицуулалт; хууль зохицуулалтын ил тод, найдвартай байдал ба шүүхийн албадан гүйцэтгэл; авлигын эсрэг хуулийн заалтууд орно. Уул уурхайн хууль, дүрэм журмын зөрчилдөөнтэй зорилгуудаас шалтгаалж олон нийтийн сонирхолд нийцүүлэхийн тулд хэдий хэмжээний trade-off хийх хэрэгтэй гэдгийг судалгаагаар илрүүлнэ. Өнөөгийн хууль эрхзүйн орчин (Жишээ нь: ойн болон усны сав газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулж болохгүй г.м) хэт хатуу, мөн орчин үеийн техник технологи ашигласнаараа байгаль орчин болон нийгэмд аюул учруулахгүй тохиолдолд зарим хязгаарлалтуудыг хасаж болох зэргийг судалгааны үр дүнд харуулах ёстой.

Хуваалцах: Share Twitt Share

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид