Судалгаанууд

Уул уурхайн салбарын орон нутгийн өрхийн амьжиргаанд үзүүлэх нөлөө: Монголын жишээ

Зохиогч: Загдбазарын Манлайбаатар

Хэвлэн нийтэлсэн: ЭЗСЭШХ

Хэл: Монгол

Түлхүүр үгс: эдийн засгийн хөгжил, уул уурхай, байгалийн нөөц, бүс нутгийн хөгжил, хөдөө орон нутгийн шинжилгээ

Огноо: 2018-06-13

Энэ өгүүлэлд уул уурхайн салбарын үйл ажиллагаа 2010-2016 онд Монголын хөдөө орон нутгийн өрхийн амьжиргаанд ямар нөлөө үзүүлснийг уул уурхайн салбарын тоон мэдээлэл болон ҮСХ-ны ӨНЭЗС-ны микро тоон өгөгдөл ашиглан судлав.

Уг судалгаагаар, уул уурхайн үйл ажиллагаа нь богино хугацаанд олборлолт эрхэлж буй тухайн орон нутгийнхаа өрхүүдийн нийт орлого, тэр дундаа цалингийн орлого, хэрэглээнд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлж, ядуурлыг бууруулсан боловч, ажил эрхлэлт, эрүүл мэндийн зарим үзүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлснийг тогтоолоо. Уул уурхайн салбарын орон нутагт үүсгэх нийт эрэлт сул, орон нутгийн бараа үйлчилгээний үнэ болон хөдөөгийн өрхийн бизнес, мал аж ахуйн орлогод бараг нөлөө үзүүлээгүй байна.

 

Хуваалцах: Share Twitt Share

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид