Судалгаанууд

Бэлчээрийн доройтол ба малын хөлийн татвар

Зохиогч: Батдэлгэрийн Түвшинтөгс, Баяржаргалын Мөнх-Ирээдүй, Баярцогтын Хорол-Эрдэнэ

Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Хэл: Англи

Түлхүүр үгс: бэлчээрийн эдийн засгийн даац, бэлчээрийн экологийн даац, малын хөлийн татвар

Огноо: 2018-06-13

Сүүлийн жилүүдэд малын тоо толгойн хэт өсөлтөөс голлон шалтгаалж Монголын бэлчээр хомсдох боллоо. Бэлчээрийн даацыг экологийн даац, эдийн засгийн даац гэж ангилдаг. Гэхдээ Монголд энэ чиглэлээр судалгаа бараг хийгдээгүй байна. Олон улсын судалгаануудад харуулснаар бэлчээрийн экологийн даац нь эдийн засгийн даацаасаа ихэвчлэн бага байдаг. Энэ зөрүүг бууруулахын тулд малын хөлийн татвар болон малын тоо толгойн хязгаар тогтоодог.

Энэхүү судалгаа нь Монголын бэлчээрийн экологийн ба эдийн засгийн даацыг тодорхойлох, улмаар малын хөлийн татвар тогтоосноор бэлчээрийн эдийн засгийн даацад үзүүлэх нөлөөг үнэлэх зорилготой. Судалгааны баг Монголын нийт 330 сумын бэлчээрийн доройтлыг үнэлэхийн тулд Бэлчээр ашиглалтын индекс (PUI) буюу ашигласан биомасс ба боломжит биомассын харьцаа болон урт хугацааны ялгааг нормалчилсан ургамалжилтын индексийг (NDVI) тус тус тооцсон.

Хуваалцах: Share Twitt Share

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид