Монголтой төстэй жижиг эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) эдийн засгийн өсөлтийг тэтгэх чухал хөшүүрэг юм. 2011 онд оргилдоо хүрснээс хойш Монголд орох ГШХО буурч байна. Энэ судалгаанд ГШХО-ын Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөг үнэлэх, түүнд нөлөөлөгч гол хүчин зүйлс болон ГШХО-ыг хэрхэн татах арга замыг тодорхойлохыг зорилоо. ГШХО-ын эдийн засагт үзүүлэх нөлөөг үнэлэхдээ 2010 болон 2015 оны салбар хоорондын тэнцлийг ашиглав. Тус хоёр оны харьцуулалт эдийн засгийн бүтцийн ялгаатай байдлыг харуулдаг. 2010 онд ГШХО өсөж байсан бол 2015 онд буурч байсан.