Судалгаанууд

Уул уурхайн салбарын хөгжлийн стратеги

Зохиогч: Батдэлгэрийн Түвшинтөгс, Бэгзийн Дэлгэрмаа

Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Хэл: Англи

Түлхүүр үгс: уул уурхай, хөгжлийн стратеги, урт хугацааны хөгжлийн бодлого

Огноо: 2018-09-10

Монгол Улсын уул уурхайн салбарт баримталж буй хөгжлийн стратегийн талаар дараах гурван үндсэн баримт бичигт тусгасан байдаг. Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д нийгэм эдийн засгийн бодлогын зорилтууд болон хөгжлийн гол зорилгуудыг тусгасан. Уул уурхайн салбарын хөгжлийн стратегийг тусгасан дараагийн баримт бичиг нь “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого 2014-2025” юм. Энэхүү бодлогын баримт бичигт тус салбарын хөгжлийн урт хугацааны, илүү нарийвчилсан үзэл баримтлалыг тусгасан. Харин “Монгол Улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т ойрын хугацааны зорилтууд болон үйл ажиллагааны хөтөлбөрүүд тусгажээ.

Бид юуны өмнө бодит байдлын талаарх ойлголтыг үнэлэхийг зорилоо. Өөрөөр хэлбэл, тухайн улс уул уурхайн салбарынхаа эдийн засагт гүйцэтгэх үүргийн талаар бодитой хүлээлттэй байх хэрэгтэй. Улмаар стратегийн баримт бичгүүд энэ хүлээлтийг тодорхой тусгах ёстой. Салбарын талаарх хэт өөдрөг, эсвэл хэт гутранги үзэл бодол нь ихэвчлэн уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөг хэтрүүлж эсвэл доогуур үнэлэхэд хүргэдэг.

Хуваалцах: Share Twitt Share

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид