Энэхүү судалгаа нь “Төсвийн орлогын удирдлага” (2018) суурь судалгааны үргэлжлэл юм. Суурь судалгаанд бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг үнэлсэн. Харин энэ удаагийн судалгаагаар бид уг хуулийн зарим тусгай шаардлага хүчингүй болоход эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг судалсан. Тодруулбал, уг хуулийн гол параметрүүд болох төсвийн орлого, төсвийн зарлагын өсөлтөд тогтоосон тусгай шаардлагууд (хуулийн 6.1 болон 6.4-р заалт) хэрэгжихгүй байх үеийг авч үзсэн.