Судалгаанууд

Уул уурхайн салбар дахь гэрээ

Зохиогч: Батдэлгэрийн Түвшинтөгс, Чулуундоржийн Хашчулуун, Загдбазарын Манлайбаатар, Түвшинтөгсийн Дөлгөөн, Даваагийн Өнөржаргал

Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Хэл: Англи

Түлхүүр үгс: гэрээ, уул уурхай, байгалийн нөөц, эдийн засгийн хөгжил, гадаадын шууд хөрөнгө оруулалт

Огноо: 2018-12-15

Байгалийн баялгийн салбарын хөрөнгө оруулалт татах чадвараас шалтгаалан Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарт ордог. Уул уурхайн салбар дахь төслүүд эзэн улсын эдийн засагт олон төрлийн нөлөө үзүүлдэг. Нэгдүгээрт, уул уурхайн төслүүд ихэнхдээ том хэмжээтэй байдаг тул нийгмийн хариуцлага, хүн амын нүүлгэн шилжүүлэлтийн менежмент, газар, ус ашиглахтай холбоотой асуудлууд, орон нутагт ажлын байр нэмэгдэх зэрэгтэй холбоотой нийгэм-эдийн засагт үзүүлэх нөлөө маш том байдаг. Хоёрдугаарт, уул уурхайн төслүүд зөвхөн салбартаа төдийгүй эрчим хүч, дэд бүтэц, тээвэр зэрэг нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай бусад салбарын үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Гуравдугаарт, уул уурхайн төслийн санхүүжилт болон цар хүрээний нарийн төвөгтэй байдлаас шалтгаалан улс орны санхүүгийн зах зээл дэх үр дагавар нь асар их байдаг. Иймд, байгалийн баялагтай улсуудын хувьд уул уурхайн төслийн шууд болон шууд бус бүхий л нөлөөг тооцон тусгасан сайн гэрээ байгуулах нь маш чухал юм.

Энэхүү судалгаагаар уул уурхайн компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Монголын хууль эрх зүй, бодлогын хүрээг судлах (жишээ нь Оюу толгойн гэрээ), гэрээний олон улсын туршлагуудыг харьцуулахыг зорьсон. Судалгааны хүрээнд эхлээд гэрээнд анхаарах чухал асуудлуудын нэг болох эзэн орны хүртэх үр ашгийг хамгийн их байлгах Монголын болон олон улсын туршлагыг судалсан. Эзэн орнууд рояалти болон татвар зэрэг төсвийн арга хэрэгсэл, хувь эзэмшил, орон нутгаас бараа үйлчилгээ худалдан авалт, дэд бүтцийн хөгжил, ажил эрхлэх боломж зэрэг олон хэлбэрээр өгөөж хүртдэг. Гэхдээ манай улсад байгуулагдсан уул уурхайн гэрээнүүдэд эдгээр өгөөжийг хэрхэн тусгасан, тэдгээрийн давуу, сул тал ямар болохыг шинжилснээр дараагийн гэрээнүүдэд тусгах шаардлагатай, анхаарах заалтууд, Монголын уул уурхайн салбарын болон институцийн орчинд хийгдэх шаардлагатай өөрчлөлтийг тодорхойлоход хувь нэмэр болох юм.

Хуваалцах: Share Twitt Share

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид