Энэхүү судалгаа нь Монголын экспортын гол ашигт малтмалууд болох нүүрс, алт, зэс, төмрийн хүдрийн дэлхийн болон дотоодын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын тойм судалгаа юм. Тодруулбал, 2018 оны 1-р сард гарсан тойм судалгаанаас хойш ашигт малтмалын эрэлт, нийлүүлэлт, үнийн хандлагад нөлөөлсөн болон цаашид нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан.