Судалгаанууд

Төсвийн орлогын удирдлага: Монгол Улсын үндэсний баялгийн сангуудын эдийн засгийн үр нөлөө

Зохиогч: Галиндэвийн Рагчаасүрэн, Загдбазарын Манлайбаатар, Батбаярын Нямбаатар, Цэрэндоржийн Оюунзул

Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Хэл: Монгол

Түлхүүр үгс:

Огноо: 2019-12-01

Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь Төсвийн тогтвортой байдлын сан ба Ирээдүйн өв сангийн эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг үнэлэхэд оршино. Төсвийн тогтворжуулалтын сан нь 2011 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль  хэрэгжиж эхлэх үед байгуулагдсан. Уг сангийн зорилго нь ашигт малтмалын түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдсэн төсвийн зарлагын хэлбэлзлийг бууруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэнэ. Харин ашигт малтмалын орлогыг хойч үедээ хуримтлуулан үлдээх зорилго бүхий Ирээдүйн өв санг 2016 онд байгуулсан.

Эдгээр баялгийн сангуудын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг үнэлэхийн тулд тус хүрээлэнгийн өөрсдийн боловсруулсан тооцоолох ерөнхий тэнцвэрийн (CGE) загварыг ашиглан урт хугацааны хувилбар шинжилгээ хийсэн. Загварыг тохируулахын тулд 2017 оны Монгол Улсын Нийгмийн тооцооны матрицыг байгуулсан. Үр дүнгээс харахад Төсвийн тогтворжуулалтын сан нь төсвийн орлого, төсвийн зарлага, макро эдийн засгийн хувьсагчдад тогтворжуулах нөлөө үзүүлж байгаа бол Ирээдүйн өв сан нь эдийн засгийн өсөлтийг бууруулж, төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах замаар байгалийн нөөцийн орлогыг үе дамжуулан хуваарилах нөлөөтэй байна.

Хуваалцах: Share Twitt Share

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид