Уул уурхайн салбар нь дотоод, гадаад хүчин зүйлсээр дамжуулан Монголын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлсээр байна. Энэхүү судалгаагаар Олон улсын байгаль орчин, хөгжлийн хүрээлэнгээс санал болгосны дагуу уул уурхайн тогтвортой байдлыг хангахад оруулсан хувь нэмрийг дараахь дөрвөн үндсэн замаар үнэлэв: (i) макро эдийн засаг, гадаад худалдаа, төсвийн санхүү гэх мэт эдийн засгийн салбар; (ii) боловсрол, ажил эрхлэлт, технологид үзүүлэх нөлөөллийг багтаасан нийгмийн салбар; (iii) уул уурхайн салбарын хангамжийн гинжин хэлхээнд үзүүлэх нөлөөлөл, түүний үнэлгээ зэргийг багтаасан байгаль орчны салбар; ба (iv) бодлогын талбар, компанийн засаглалд үзүүлэх нөлөө зэрэг засаглалын хүрээ.