Энэхүү судалгааны ажил нь хүлэмжийн ногооны зах зээлийн динамикийг ойлгох, хүлэмжийн салбарын тогтвортой өсөлтийг хангахад шаардлагатай хүчин зүйлсийг тодорхойлж, дотоодын хүлэмжийн хүчин чадал, нийлүүлэлтийн түвшинд дүн шинжилгээ хийх зорилготой.
Эрэлт, нийлүүлэлтийн харьцаа, зах зээл дээрх үнийн хэлбэлзлийн асуудал, хүлэмжийн аж ахуйн эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудал, хүлэмжийн аж ахуйн эдийн засгийн үр өгөөж, ашигт ажиллагааг нарийвчлан судалсан.