Бид энэ судалгаагаар бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд төрийн байгууллагатай харилцахад гардаг хэлцлийн зардлыг бизнесийн үе шат бүрээр нарийвчлан хэмжсэн анхны оролдлогыг Үндэсний статистикийн хорооны бизнес регистрийн сангийн өгөгдлөөс бүлэглэх түүвэр ашиглан хийлээ. Уг судалгаанд төрийн зүгээс бизнес эрхлэгчдэд учруулж байгаа зах зээлийн бус хэлцлийн зардлын гол бүрэлдэхүүн хэсгийг олж илрүүлж, тооцох зорилго тавилаа. Ингэснээр төрийн зүгээс учруулж буй саад тотгорыг багасгаж, хялбарчлах, улмаар бизнесийн орчныг сайжруулахад хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
“Зах зээлийн бус хэлцлийн зардал”-д бизнес хийх явцад учирч буй элдэв хүнд суртлыг давахад зарцуулах хүн хүч, цаг хугацаа, албан тушаалтнуудад өгөх авлига зэрэг үр ашиггүй зардлуудыг багтааж үздэг. 1541 ЖДҮ-ийн жилийн дундаж гүйлгээний өртөг нь 9 сая төгрөг (~ 4500 ам.доллар) байгаа нь ЖДҮ-ийн дунджаар борлуулалтын орлогынхоо 4.4 хувьтай тэнцэж байна.
Судалгааны үр дүнгээс үзэхэд манай улсын ЖДҮ-үүд дунджаар борлуулалтын орлогынхоо 4,4 хувьтай тэнцэх зах зээлийн бус хэлцлийн зардал гаргаж байна. Энэ зардал бичил, жижиг бизнесүүдэд бүр ч илүү дарамт учруулж байна.
Татвар ба гаалийн байгууллагатай харилцахад гарах хэлцлийн зардал нийт хэлцлийн зардлын 73 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ зардал бичил, жижиг бизнесүүдэд бүр ч илүү дарамт учруулж байна.
Судалгааг доорх холбоосоор орж үзнэ үү.