Тайлбар:
Энэхүү судалгаанд “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийн эдийн засаг дахь нөлөө, төсвийн орлогын удирдлагыг авч үзсэн. Судалгааны баг орлогын удирдлагын өнөөгийн байдлын шинжилгээнд Сангийн яам, Монголбанк болон бусад байгууллагуудын хийсэн судалгаануудыг ашиглан өргөн цар хүрээтэй мэдээллийг багтаасан болно. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн үр нөлөөг үнэлэхдээ бид өөрсдийн боловсруулсан CGE загварыг ашигласан.