Энэхүү төслийг USAID-ын санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн захиалгаар 2022 оны 5-р сараас 9-р сарын хугацаанд хэрэгжүүлэв. Төслийн хүрээнд гурван цуврал сэдвээр судалгаа хийж, сэдэв тус бүр дээр хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Эхний судалгаа нь “Эдийн засгаа эрчимжүүлэх хөтөлбөрийн хувийн секторын үр нөлөө, сургамж” сэдэвтэй бөгөөд энд Засгийн газраас 2021 онд хэрэгжүүлсэн Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаарх судалгаа, статистик тоон мэдээлэл, тайлангуудад тойм шинжилгээ хийсэн. Судалгааны тайланг энд дарж харна уу.
“Шинэ сэргэлтийн бодлого ба хувийн секторын хүлээлт” хэмээх хоёр дахь судалгаанд бид УИХ-аас 2021 оны 12-р сард баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндэслэл, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаарх тоймыг хүргэсэн. Судалгааны тайланг энд дарж харна уу.
Энэ төслийн хүрээнд гүйцэтгэсэн гурав дахь судалгаа нь “Цар тахлын үеийн ЖДҮ-ийн салбарын бодлого: Олон улсын туршлага” сэдэвтэй. Тус судалгаа нь цар тахлын хүндрэлтэй үед бусад улс орон, олон улсын донор байгууллагууд хувийн хэвшлийн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр ямар арга хэмжээ авсан, үүнээс ямар сургамж авч болохыг тодруулахыг зорьсон. Судалгааны тайланг энд дарж харна уу.